“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтнуудад Орон сууцны эзэмших эрхийн бичгийг албан ёсоор гардуулж өгөх арга хэмжээ болж өнгөрлөө.

Орон сууцны эзэмших эрхийн бичгийг албан ёсоор гардуулж өгөх арга хэмжээ болж өнгөрлөө.

2023.09.26-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтнуудад Орон сууцны эзэмших эрхийн бичгийг албан ёсоор гардуулж өгөх арга хэмжээ болж өнгөрлөө.

Сонирхуулахад, ”Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1,633,795,500.00 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий 2014 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэх “Буянт-Ухаа I” хорооллын 15 айлын орон сууц, 2016 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Эрчим” хотхоны 27 айлын орон сууц, нийт 42 айлын орон сууцыг ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн байгууллагад үр бүтээлтэй ажилласан, мэргэжлээс шалтгаалах өвчтэй, өндөр настан зэрэг нийгмийн халамж шаардлагатай иргэд, ажилтнуудад гэрээ байгуулж, 8-9 жилийн хугацаанд эзэмшүүлж байв.

Тус байгууллагын ажилтнууд гэрээний дагуу зохих төлбөрийг дээрх хугацаанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд дээрх орон сууцыг өөрийн нэр дээр хувьчлан авч, хаягийн бүртгэлийг албан ёсоор шилжүүлэх, оршин суугаа хаягийн харьяаллын дагуу хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах, төрийн бусад үйлчилгээнд иж бүрэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, орон сууцаа хувьчилж авах хүсэлтээ албан ёсоор өгсөн юм.

Дээрх хүсэлтийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцүүлэн тэмдэглэл гаргаж, Засгийн газарт хүргүүлж, Засгийн газрын 2023.08.09-ний өдрийн 289 дүгээр тогтоолоор тус 42 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр иргэд Орон сууц эзэмших эрхийн бичгээ албан ёсоор гардаж авсан нь энэ юм.