ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

1.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлага худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зүйлХавсралт жагсаалтаар
Жишээ зураг
Дуудлага худалдаа болох хугацаа2023 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 10 цагт
Дуудлага худалдаа болох газарУлаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Нийслэлийн засаг захиргааны V дугаар байр Иргэний танхим
Худалдах доод үнэ /нэгж/Шакмен автосамосвал нэг бүрийн дуудах доод үнэ 90,000,000.00 /ерэн сая/  төгрөг
Дуудлагын худалдаанд тавигдах дэнчингийн хэмжээ /нэгж/Нэг машинд тавигдах дэнчингийн хэмжээ худалдах доод үнийн 20 хувь буюу 18,000,000.00 /арван найман сая/ төгрөг
Ялсан этгээдийг тогтоох журам /нэгж/Машин тус бүр дээр үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлДуудлага худалдааны ялагчтай гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлж автомашинаа хүлээн авна.
Дэнчин байршуулах дансХүлээн авагч этгээд: “Тавантолгой Түлш” ХК Дансны дугаар:2600099259 Дансны нэр: Худалдаа Хөгжлийн банк

2.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 “Тавантолгой Түлш” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

Саналын хуудасны маягтыг https://www.ttt.mn хаягаас татаж авч болно.

3.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах“Тавантолгой Түлш” ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 99103608, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.