НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА /ДАНСНЫ ЗАЛРУУЛГА/

            Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй амины орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн болно.

            Дэнчин байршуулах дансыг дараах байдлаар ЗАЛРУУЛЖ байна: Төрийн сан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 100900008354 тоот данс /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар: 6098169/