НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй амины орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн болно. 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй амины орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн болно. 

Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлага худалдаа 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 11 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд болно. 

Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ:

Д/дХөрөнгийн нэрБайршилБаригдаж эхэлсэн онХудалдах доод үнэДуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /доод үнийн 20 хувь/
1Амины орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилга (Газар эзэмших эрхийн гэрчилгээ 500м2)Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол (амины орон сууцны нутаг дэвсгэр)199643,900,000.00 /дөчин гурван сая есөн зуун мянган төгрөг/ 8,780,000.00 /найман сая долоон зуун наян мянган төгрөг/

Ялсан этгээдийг тогтоох журам: Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. 

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Дуудлага худалдааны ялагчтай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна. 

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Товч танилцуулга: “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй компанийн эзэмшлийн 500 м2 газар бүхий амины орон сууцны зориулалттай дуусаагүй барилга нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрладаг. 1996 онд Дарханы Барилга үйлдвэрлэлийн комбинаттай гэрээ байгуулан ажилчдыг орон сууцаар хангах зориулалтаар баригдаж эхэлсэн. Барилгын урт 11,3 м, өргөн 10,7 м, доороо угсармал бетон подвалтой, нийт 181,37 м2 бүхий талбайтай. Барилгын хажуу хананд залгаж барьсан 2 автомашины багтаамжтай угсармал хийцтэй гражтай. Дээвэргүй, давхарлаж барих боломжтой.

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх: 

1.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 216б тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

2.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь: 

-зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, 

-дэнчин /доод үнийн 20 хувь/ төлснийг нотлох банкны тамгатай баримтын 

эх хувь, 

-дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл,

-иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /аж ахуйн нэгжийн 

хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ 

-иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.  

Дэнчин байршуулах данс: Төрийн сан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 100900008052 тоот данс /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар: 6098169/ 

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол /амины орон сууцны нутаг дэвсгэр/ хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70374437 дугаар утсаар авна уу.

Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын https://pcsp.gov.mn/?page_id=4746 вэб хуудаснаас эсвэл 216б тоот өрөөнөөс ирж авна уу. 

Лавлах утас: 267034, 70374437   

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР