“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус  1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.

А. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ХУУЛЬ ТОГТООМЖООР ТАВИГДДАГ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  6. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  7. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  8. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
  9. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  10. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх.
  11. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
  12. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  13. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх. 
  14. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;

Б. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

  1. Төмөр замын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, тус мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  1. Төмөр замын салбарын болон бусад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан, төмөр замын мэргэшсэн инженер бол давуу тал болно.

НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй );
  3. Ажил байдлын 2-оос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/;
  9. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
  10. Нэр дэвшигчид тавигдаж байгаа нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа  илэрхийлсэн баталгааны хуудас;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР, ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 7 давхарт хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх түр хороонд гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
  3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
  6. “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Нэмэлт мэдээллийг 99089141 дугаарын утаснаас авна уу.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК,

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО