БИД “АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлигатай тэ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа шүгэл үлээхийг уриалсан “Авлигын эсрэг НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэгдлээ.

Энэ аяны хүрээнд Авлигатай тэмцэх газраас бэлтгэж ирүүлсэн соён гэгээрүүлэх аяны сурталчилгааны зурагт хуудас, шторк, мэдээлэл, сэдэвт видеог олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж эхэллээ.