АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН /USAID/ “МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАСАГЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН МЭРИ ЛУИЗ ВИТЕЛЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ "Монголын эрчим хүчний засаглал" хөтөлбөрийн Мэри Луиз Вителли тэргүүтэй төлөөлөгчдий

Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн Мэри Луиз Вителли тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Мэри Луиз Вителли нь 2023 оны 2 дугаар сарын үеэр Монгол Улсад хийсэн албан томилолтын явцад өөрийн боловсруулсан ᠌”Эрчим хүчний салбарын шилжилт ТӨХК-ийн реформ” судалгааны үр дүн болон зөвлөмж, боломжит хувилбар зэргийг танилцуулав.

Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалт, засаглал болон тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчны уялдаа холбооны талаар санал солилцсон.