МЭДЭЭЛЭЛ

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны А/39, 40, 41 дүгээр тушаалаар Зам, тээврийн салбар, Мэдээлэл, харилцаа холбооны салбар, Барилга, хот байгуулалтын салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга хот байгуулалтын яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулан байгуулж, сонгон шалгаруулалтыг дээрх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулав.