Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг сонгон шалгарууллаа

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/72 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулан байгуулж, сонгон шалгаруулалтыг дээрх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулав.