ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаар тогтоолын дагуу Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дан

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаар тогтоолын дагуу Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дансанд бүртгэлтэй Ландкруйзер-100 маркын автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  • Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зүйлТоёота Ландкруйзер-100, 09-57ТӨВ, үйлдвэрлэсэн болон ашиглалтад орсон он-2006, өнгө-хар,
Дуудлага худалдаа болох хугацаа2023 оны 05 дугаар сарын 17–ны өдөр 16 цагт
Дуудлага худалдаа болох газарТөв аймаг дахь Төрийн аудитын газрын хурлын танхимд
Худалдах доод үнэ4,000,000 төгрөг
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээДоод үнийн 25% /1,000,000 төгрөг/
Ялсан этгээдийг тогтоох журамХамгийн өндөр үнэ санал болгосон
Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах дансТөв аймаг дахь Төрийн аудитын газарт бэлнээр авчирч өгөх
  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төв аймаг дахь Төрийн аудитын газраас ирж авч, зөв, цэвэр бөглөж, дэнчин болон иргэний үнэмлэхийн (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг хүртэл Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 103 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийн талаарх мэдээллийг 70272582 утсаар авна уу.