“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2022 оны “Монгол кино нэгтгэл”

“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2022 оны “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай” 84 дүгээр тогтоолын 6.6, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/7 дугаар тушаалын 2 дахь заалт болон “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлийн 2023 оны анхдугаар хурлын 03 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.

  1. Албан тушаалд тавигдах шаардлага:

1. 1. Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • 2-оос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ур чадвар дундаас дээш түвшинтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх.

1.2. Тусгай шаардлага:

Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/7 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд:

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага

БоловсролБакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил– Эрх зүй /0421/;
– Төрийн удирдлага /041301/;
– Менежмент ба удирдахуй /0413/
– Соёл судлал /031401/;
– Нягтлан бодох бүртгэл /0411/;
МэргэшилТөр, бизнесийн удирдлага, соёл судлал, кино урлагийн чиглэлээр мэргэшсэн байна.
ТуршлагаАль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай, салбарт 7-оос доошгүй жил ажилласан.

1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсээгүй байх.

1.2.3. Нэр дэвшигч нь компанийн засаглалаар мэргэшсэн байвал давуу тал болно.

2. Бүрдүүлэх материал:

2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);

2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн өмнө ажил эрхэлж байсан байгууллагын тодорхойлолт);

2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;

2.5. Нийтлэг болон тусгай шаардлагад тусгагдсан чиглэлээрх боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;  

2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.

2.8. Нэр дэвшигчийн зүгээс тухайн байгууллагыг цаашид хөгжүүлэх чиглэлээр бизнес төлөвлөгөө бичиж ирүүлнэ. Үүнд:

2.8.1. Бизнес төлөвлөгөөний үндсэн стандартын дагуу боловсруулж, бизнес орчны шинжилгээ, зах зээлийн судалгаа, байгууллагын нөхцөл байдлын судалгаа шинжилгээнд суурилан төлөвлөгөөт хугацааны зорилгыг тодорхойлон, зорилт, арга хэмжээ ба үйл ажиллагааны төлөвлөгөө, менжемент, маркетингийн төлөвлөгөө, үйлдвэрийн төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөлгөө, санхүүгийн төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг боловсруулан нийт бизнес төлөвлөгөөний товч танилцуулга хийж, дээрх төлөвлөгөөнүүдийг хавсаргаж ирүүлнэ.

2.8.2. Бизнес төлөвлөгөөг танилцуулах илтгэл PPT-г цахимаар урьдчилан ирүүлсэн байна.

3. Сонгон шалгаруулалт

    Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

    3.1. Эхний  үе  шатанд  сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана. Саналыг ажлын 3 хоногт багтаан гаргаж, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд хүргүүлнэ.

    3.2. Сонгон  шалгаруулалтын  2  дугаар  үе  шатанд  тэнцсэн нийт нэр дэвшигчдийг “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлийн хуралд хүлээн авч, бизнес төлөвлөгөөний талаарх илтгэл танилцуулгыг сонсож, асуулт  хариулт явуулах замаар ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.

    4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг

    Сонгон шалгаруулалтад орох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн 10:30 цагаас эхлэн 05 дугаар сарын 08-ны өдрийн 10:30 цаг хүртэл хугацаанд MKN@moc.gov.mn  цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.

    Анхаарах зүйлс:  

    1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
    2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна.
    3. Сонгон шалгаруулалтын 1 дүгээр үе шатны шаардлага хангасан иргэнтэй “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлөөс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацаа болон бусад мэдээллийг мэдэгдэнэ.
    4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Соёлын яамны 103 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
    5. Нэмэлт мэдээллийг 51-265636 дугаарын утаснаас авна уу.