“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН  ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн дүрмийн 7.12 дахь заалтыг тус тус үндэслэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

А.НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

  1. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр:
  1. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, тухайн мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан;
    1. 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
    1. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
    1. Уул уурхай, металлургийн томоохон төсөл хэрэгжүүлж байсан, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн бол давуу тал болно. 
  • Хуулийн чиглэлээр:
  • Эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой /хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй/, тухайн мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан,
    • 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
    • 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
    • Уул уурхай, металлургийн томоохон төсөл хэрэгжүүлж байсан, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн бол давуу тал болно. 
  • Уул уурхайн чиглэлээр:
  • Геологи, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, металлургийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, тухайн мэргэжлийн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан, үүний 5-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлж байсан;
    • Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
    • 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
    • Уул уурхай, металлургийн томоохон төсөл хэрэгжүүлж байсан, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн бол давуу тал болно. 

Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх;
  2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;
  3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй  нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садны холбоогүй байх;
  4. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  6. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
  7. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
  8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх; эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлээгүй байх;
  9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  10. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  11. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь /гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт/;
  4. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
  7. Цээж зураг, 2 хувь /4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх/;
  8. Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
  9. Өөрийн товч намтар /CV/
  10. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
  11. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа.
  12. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  13. Ажиллах төлөвлөгөө, санал /Уул уурхай, металлургийн салбарын хөгжлийн чиг хандлагад үнэлэлт дүгнэлт өгч, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал/;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот – 13381, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын IX байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Баттулга

Утас: 51-261692

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2023 оны 4 сарын 13-ны өдрийн 13:00 цаг

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО