МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт Мэдээлэл х

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн хурлын зааланд (хосолсон) байдлаар зарлан хуралдуулах болсныг мэдэгдье.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

Ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. Компанийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай;
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай;
  4. 2021 оны ногдол ашиг тараасан тайлан танилцуулах тухай;
  5. 2022 оны ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, үндэслэлийг танилцуулах тухай
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай;
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны зардлын төсвийг батлах тухай;

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 0900-1800 цагийн хооронд “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төв байранд болон цахим /www.telecommongolia.mn/ хэлбэрээр танилцах боломжтой.

Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Ч.Цогтгэрэл, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр

Утас: 7010 2210, 7010 2244

И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, azlawyer@mtcone.net, ch.tsogtgerel@mtcone.net

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС