АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны  03 дугаар сарын 07-ний өдрийн 80 дугаар тогтоолын дагуу дараах автомашинуудыг нээлттэй дуудлага

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны  03 дугаар сарын 07-ний өдрийн 80 дугаар тогтоолын дагуу дараах автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Машины марк, улсын, арлын дугаарҮйлдвэрлэгдсэн онАшиглалтад орсон огнооНийт гүйлт /мян.км/Худалдах доод үнэ /төгрөг/Дэнчингийн хэмжээ /төгрөг/
Газ-66, 09-12 ХЦА /арал-337163/198319852082863,000,000300,000
Хьюндай санта-фе, 03-55 УБЗ, /арал-kmhsh81dp8u307787/200720071171965.000.000500.000
Хьюндай соната-6, 07-20 УНҮ, /арал-kmhet41cp7a364635/200820081418502.000.000200.000
Зил-555, 03-64 УНЧ, /арал-2718365/198819922433283,000,000300,000

Дуудлага худалдаа 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 10.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн төв байрны 1 дүгээр давхрын Эрдэм-3 лекцийн зааланд явагдана. Дуудлага худалдаанд тавих дэнчинг 2023 оны 04 сарын 13-ний өдрийн 8 цаг 30 минутаас 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 9 цаг 30 минут хүртэл  Дотоод хэргийн их сургуулийн Дотуур байрны 3 дугаар давхрын 308 тоот өрөөнд тушаана.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Дотуур байрны 108 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

            Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллага дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин   төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж авчирна.

Дуудлагаар худалдах автомашинуудыг 88119578, 89030904 утсаар холбогдон үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа хөрөнгийн талаарх мэдээллийг авч болно.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ