Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 469 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны А/05 дугаар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 469 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны А/05 дугаар тушаалаар дараах 1 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
- Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
№ | Гэрээний зүйл /Тээврийн хэрэгсэл/ | Тоо ширхэг | Үйлдвэрлэсэн/ Ашиглалтад орсон | Худалдах доод үнэ ₮ |
1 | “Ниссан кашкей” 08-34 УБҮ Арал.дугаар: SJNFNJ10Z2369165 | 1 | 2011/2011 | 3,000,000.0 |
Дуудлага худалдааны хэлбэр | Нээлттэй |
Дуудлага худалдаа болох хугацаа | 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10:00:00 цагт |
Дуудлага худалдаа болох газар | Сүхбаатар дүүргийн прокурорын газар |
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 25 хувь |
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газар Дансны дугаар: Төрийн сан 100900006006 Дансны нэр: Сүхбаатар дүүргийн прокурор |
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17:00:00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Улсын ерөнхий прокурорын газрын авто хэсэг дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 91915097 дугаарын утсаар авна уу.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар