Түрээслэгчийг сонгон шалгаруулад урьж байна

Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1-р давхарт байрлах 120 м2, хичээлийн 3 дугаа

Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1-р давхарт байрлах 120 м2, хичээлийн 3 дугаар байрны 1-р давхарт байрлах 189 м2, хичээлийн 12 дугаар байрны 1-р давхарт байрлах 155 м2 хэмжээтэй талбайг цайны газрын зориулалтаар тус тус түрээсэлнэ.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн  хугацааМатериалыг 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хүлээн авна.  /хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй/
  Материал хүлээн авах хаягУлаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо МУБИС, Хичээлийн 1 дүгээр байр 116 тоот өрөө Утас: 77775115 (4016)  
  Материал нээх хугацаа, хаяг  байршилУлаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо МУБИС, Хичээлийн 1 дүгээр байр 116 тоот өрөөнд сонгон шалгаруулалтын нээлт болно. Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.  
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ10000 төгрөг. /арван мянга/ төгрөг.  
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлЭрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл. /нотариатаар баталгаажуулсан хуулбар/  
      Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэлСонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтын дугтуйны гадна талд бичсэн байна.Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүлээлгэн өгнө.Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.  
              Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалТалбай түрээслэх үнийн саналХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар)Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);Санхүүгийн тайлан /2022он/Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;Талбайн болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналМэргэжлийн ажиллах хүчний тодорхойлолт, (ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний баримт бичиг нотариатаар баталгаажуулсан хуулбар), Тоног төхөөрөмжийн танилцуулга.Цайны газарт үйлчлэх хоолны цэсийн мэдээлэл,Ажиллах хүчин болох ажилчдын ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ. /www.ebarimt.mn – ээс татаж авсан байх/

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Монгол улсын багшийн их сургуулийн хичээлийн 2,3,12 дугаар байр /Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, математик биологийн ухааны сургууль, Номын сангийн байранд /-д очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх  хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 77775115 (4016) утсаар холбогдож авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, СБД, 8 дугаар хороо,

          Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648

Холбогдох албан тушаалтан: мэргэжилтэн Г.Манлайбаатар