Лексус-470 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 608 дугаар тогтоолын дагуу Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ле

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 608 дугаар тогтоолын дагуу Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Лексус-470 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зуйлАвтоашин Лексус-470, улсын дугаар 39-58 ЗАН, 2003 онд үйлдвэрлэсэн, 2010 онд ашиглалтад орсон, арлын дугаар JTJHT00W533527871, нийт гүйлт 201,263,000 км
Дуудлагын худалдаа болох хугацаа2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг
Дуудлагын худалдаа болох газарЗавхан аймгийн Нутгийн удирдлагын ордон 416 тоот өрөө
Худалдах доод үнэЛексус-470 автомашин- 5,000,000 (таван сая) төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээХудалдах доод үнийн 25 хувь буюу 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөг
Ялсан этгээдийг тогтоох журамҮнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулахДэнчинг бэлнээр хүлээн авна.
  • Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 310 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99076038, 99125745 утсаар авна уу.