НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 546 дугаар тогтоолоор УАЗ-22069-2ш, ПАЗ-32053 маркийн 3 автомашиныг нээлтт

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 546 дугаар тогтоолоор УАЗ-22069-2ш, ПАЗ-32053 маркийн 3 автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй дараах 3 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Товч танилцуулга:                                                                                                                              

1. ПАЗ-32053 маркийн 40-18УБҮ улсын дугаартай 2011 онд ОХУ-д үйлвэрлэж, ашиглалтад орсон 145427 км-ийн гүйлттэй 12 жил ашигласан. 

2. УАЗ-22069 маркийн 30-17УБП улсын дугаартай ОХУ-д 2008 онд үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон. 15 жил ашиглагдсан 242887 км-ийн гүйлттэй.

3. УАЗ-22069 маркийн 40-13 УНҮ улсын дугаартай ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон 11 жил ашиглагдсан 123967 км-ийн гүйлттэй.

  • Дуудлагын худалдааны  ерөнхий мэдээлэл:
Дуудлагын худалдаа болох хугацаа2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагт
Дуудлагын худалдаа болох газарДЦ-ийн 805 дугаар ангийн 2 давхарт 209 тоотод
Худалдах доод үнэ* ПАЗ-32053 40-18УБҮ /Нэг сая таван зуун мянга/ 1,500.000 төгрөг                     
* УАЗ-22069 30-17УБП /Нэг сая таван зуун мянга/ 1,500.000 төгрөг
* УАЗ-22069 40-13УНҮ /Нэг сая таван зуун мянга/ 1,500.000 төгрөг     
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээХудалдах доод үнийн 25 хувь буюу /Гурван зуун далан таван мянга/-н төгрөг
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлХудалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах дансХүлээн авагч байгууллага: ДЦ-ийн 805 дугаар анги 
Дансны дугаар: БЭЛНЭЭР АВЧ ЛАЦДАЖ БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦАГТ ХИЙЖ КАССЫН ӨРӨӨНД ХАДГАЛНА.     
 Дансны нэр:
  • Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг хүртэл ДЦ-ийн 805 дугаар ангийн 208 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг  хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  • Худалдах хөрөнгийн  талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах автомашины талаарх бүх мэдээллийг 80883177, 93020404 утсаар авна уу.

Хаяг: БЗД 2 хороо Цэргийн хотхон Дотоодын цэргийн 805 дугаар анги

ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИ