НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй TOYOTO LAND GRUISER-80 маркийн 1993 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны 03 дугаар сарын 11-нд ашиглалтад орсон 32-09 СҮА улсын дугаартай суудлын авто машиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ы өдрийн 498 тоот тогтоолын дагуу Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй TOYOTO LAND GRUISER-80 маркийн 1993 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны 03 дугаар сарын 11-нд ашиглалтад орсон 32-09 СҮА улсын дугаартай суудлын авто машиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Худалдах доод үнэ 9500000 төгрөг /есөн сая таван зуун мянга/, дэнчин 2375000 /хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөг.

Д/дБайгууллагын нэрХөрөнгийн нэр, марк, улсын дугаарҮйлдвэрлэсэн,  Ашиглалтад орсон онХудалдах доод үнэ /төг/Дэнчин /төг/
3Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний ТөвTOYOTO LAND GRUISER-80 32-09 СҮА автомашинҮйлдвэрлэсэн-1993 он ашиглалтанд орсон-2008 он95000002375000

Дуудлага худалдаа  2023 оны 02  дугаар сарын 15-ий өдрийн 09 цагт Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвийн хурлын зааланд болно.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2023 оны 02 дугаар сарын 15-ий өдрийн  08 цаг 50 минутаас өмнө Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн 09 тоот өрөөнд аж ахуй нярав Г.Алтаншагайд өгнө. 

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт /дэнчинг бэлнээр тушаана/, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ. Бүрдүүлсэн баримтаа дугтуйнд хийж битүүмжилсэн байна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

 Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлага худалдаагаар худалдах хөрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7-р баг ᠌“Боловсрол” хороололд байрлах УЦУОШТөвд ирж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг А.Шинэбаяр 70518201, 99135195, Г.Алтаншагай 88833084 утсаар авна уу.

СҮХБААТАР АЙМГИЙН УЦУОШТӨВ