Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулагдав

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нийт албан хаагч, ажилтнуудыг

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нийт албан хаагч, ажилтнуудыг хамруулах гэж буйтай холбогдуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Сургалт дараах дөрвөн хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Хоол боловсруулах эрхтний тогтолцооны эмгэгүүд, оношилгоо, хяналт, урьдчилан сэргийлэлт
  • Бөөрний эмгэгүүд, оношилгоо, урьдчилан сэргийлэлт
  • Чихрийн шижин өвчин, оношилгоо, хяналт, урьдчилан сэргийлэлт
  • Зүрх судасны эмгэгийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт, хяналт зэрэг Сэдвийн хүрээнд байгууллагын нийт албан хаагч ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, ерөнхий ойлголтыг нь дээшлүүлэх зорилгоор сургалт явагдсан.

Уг сургалтыг Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн эмч нарын багтай хамтран зохион байгуулсан бөгөөд байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдаж, харилцан ярилцаж идэвхтэй оролцов.

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг цаашид тогтмол зохион байгуулж, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар эрүүл мэндийн шалтгааны улмаас учрах аливаа эрсдэлээс хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл зөв зохистой амьдралын хэвшлийг хэвшүүлэхэд чухал хөшүүрэг болох ач холбогдолтой.