Улсын Их Хурлын 2022 оны 16 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 244 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 336 дугаа
Улсын Их Хурлын 2022 оны 16 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 244 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 336 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Баянчандмань АЗЗА” ТӨХК, “Налайх АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК, “Багануур АЗЗА” ТӨХК, “Булган АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Дархан АЗЗА” ТӨХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК, “Завхан АЗЗА” ТӨХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Төв АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Харгуй” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК, “Ховд АЗЗА” ТӨХК, “Хөвсгөл АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК зэрэг 25 төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төрийн өмчит хуулийн этгээдийг олон нийтийн нээлттэй компани болгохтой холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн хурлын танхим “ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ – IPO” сургалт, семинарыг зохион байгуулах тул холбогдох албан хаагчид та бүхэнд идэвхтэй хамрагдана уу.