Төрийн албан хаагч болон иргэд, олон нийтэд тоон гарын үсэг олгов

Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хэрэгжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэл

Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хэрэгжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран, 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагын нийт албан хаагч, ажилтнууд болон иргэд, олон нийтэд тоон гарын үсэг олгов.

Тоон гарын үсэг гэдэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна.

Мөн төрийн албан хаагч, иргэд олон нийт нь тоон гарын үсэг тогтмол хэрэглэж хэвшсэнээр энэ нь хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.