“Ховд АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Завхан АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өргөтгөсөн шуурхай 2 дугаар хуралдаан
“Ховд АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Завхан АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өргөтгөсөн шуурхай 2 дугаар хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цахимаар боллоо.
Хуралдаанд “Ховд АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Завхан АЗЗА” ТӨХК-иудын удирдлагууд оролцож зам засвар арчлалтын ажлын гүйцэтгэл болон цаг үеийн байдал, компанийн санхүүгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн зам засвар арчлалтын гүйцэтгэл “Ховд АЗЗА” ТӨХК 89.5 хувь, “Увс АЗЗА” ТӨХК 77.1 хувь, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК 91 хувь, “Завхан АЗЗА” ТӨХК 69 хувьтай байна.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэн төлөвлөгөөт хугацаандаа багтаан дуусгах, өвөлжилтийн бэлтгэл ажил, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах талаар холбогдох чиглэлүүдийг компанийн удирдлагуудад өгөв.