Орон сууцны батламж гардуулав

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас гарсан шийдвэр дэмжигдэж Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоолоор

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас гарсан шийдвэр дэмжигдэж Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоолоор “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 9 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах эрхийн гэрчилгээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн батламжсанаар Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, Төлөвлөлтийн албаны дарга Ц.Шинэхүү нар 2022.06.03-ны өдөр гардуулан өгөв. 2004 оноос хойш хүлээлтийн байдалтай байсан Засгийн газрын хувьчлалын шийдвэр гарч байгаад компанийн Инженер техникийн ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийллээ.