“БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН” ТӨҮГ-ЫН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсад БНХАУ-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэр

Монгол Улсад БНХАУ-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, “Буянт-ухаа спортын ордон” ТӨҮГ-ын захирал Л.Эрхэмбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шуе Жюнь нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0