ЭЗХАХБ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН АЗИЙН СҮЛЖЭЭ”-НИЙ 12 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга А.Ариунболд 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод Эдийн Засгийн Хамт

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга А.Ариунболд 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага /OECD/-аас Азийн Хөгжлийн Банк /ADB/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төрийн санхүүгийн институт /KIPF/-тэй хамтран зохион байгуулсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн Компанийн Засаглалын Азийн Сүлжээ”-ний 12 дахь удаагийн хуралд оролцлоо.

Уг хурлын үер Монгол Улсын компанийн засаглалын хөгжил, хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар танилцуулсан бөгөөд энэхүү хуралд БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага хяналтын зөвлөл /SASAC/, Казакстан Улсын “Самрук Казына” Үндэсний баялгийн сан /”Samruk Kazyna” JSC/, БНСУ-ын Төрийн санхүүгийн институт /KIPF/, Индонез Улсын Ардчилал, эдийн засгийн институт /IDEAS/, Сингапур улсын “Темасек” Холдинг, Энэтхэг Улсын  Хүнд үйлдвэр, Төрийн өмчит хуулийн этгээдийн яамны хэлтсийн дарга зэрэг олон орны төлөөлөгчид оролцсон бөгөөд төрийн өмчийн чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд гадаадын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.