“ШИНЭ ТӨМӨР ЗАМ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг,  Засгийн газрын

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг,  Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2 дахь тус тус үндэслэн “Шинэ төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ

“Шинэ төмөр зам” ХХК нь 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 06 дугаар тэмдэглэлээр тухайн үеийн Зам тээврийн сайдад даалгасан үүргийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагчдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны №55 тоот тогтоолоор байгуулагдаж, “Төмөр замын суурь бүтцийг барих төслийг хэрэгжүүлэх, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, засварлах тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна.

Компанийн хувьд 2025 оны 09 дүгээр сараас хойш Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн дагнасан хэрэглээний салбар төмөр замын суурь бүтэц барих төслийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  3. Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  5. Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхлээгүй байх;
  6. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.
  7. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
  8. Тэтгэврийн насанд хүрээгүй байх.

ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: Зарлагдаж буй сул орон тоонд албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тавигдах дор дурдсан тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.

БоловсролМагистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил– Эрх зүй /042101/ – Төрийн удирдлага /041306/ – Төрийн захиргаа /041307/ – Эдийн засаг /031101/ – Тээврийн үйлчилгээ /104101/ – Бизнесийн удирдлага /041301/.
МэргэшилТөр, бизнесийн удирдлага, төмөр замын аль нэг чиглэлээр мэргэшсэн байна.
ТуршлагаАль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 5-аас доошгүй жил хийсэн, удирдан зохион байгуулах чадвартай, зам тээвэр болон төмөр замын салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх.
Ур чадварУдирдан зохион байгуулах Дүн шинжилгээ хийх Асуудал шийдвэрлэхМанлайлах Багаар ажиллах                   
Ёс зүй, сахилга хариуцлагаСалбарт удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхМуу зуршилгүй, харилцааны өндөр соёлтой байхҮнэнч шударга, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байхБанк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байхХариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх

ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет (2022 он, маягт №1), товч намтар, төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом;
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  7. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  8.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт /e-mongolia/;
  9.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/;
  10. Нэр дэвшигчийн зүгээс “Эссэ” бичиж ирүүлэх. Үүнд:
  11. Компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
  12. “Эссэ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
  13. “Эссэ” нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
  14. “Эссэ” нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.

           Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.

ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

  1. Баримт бичгийн бүрдэл;
  2. Сорилын шалгалт;
  3. Ярилцлага;
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

  1. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 5 давхар 508 тоотод хүлээн авна.

ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Шинэ төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг 99054435 дугаарын утаснаас авна уу.

“ШИНЭ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

      АЖЛЫН ХЭСЭГ