Ерөнхий гэрээний “Цахим дэлгүүр”-ийн системийн сургалтыг зохион байгуулав.

Сангийн сайдын 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг  2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шинэчлэн баталсан. Тус жу

Сангийн сайдын 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг  2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шинэчлэн баталсан. Тус журмын хэрэгжилтийн хүрээнд энэ онд зарим ерөнхий нэршлийн 18-н нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнд Ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 40-н аж ахуй нэгжтэй ерөнхий гэрээ байгуулан "Цахим дэлгүүр"-ийн системээр дамжуулан 2,613,555ш эмийн бүтээгдэхүүнийг 338 удаагийн захиалгаар худалдан авахад төсвийн зардлаас  нийт 323,970,507₮-ийн хэмнэлтийг хийсэн байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл, технологийн албанаас Нийслэлийн засаг даргын харьяа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад "Цахим дэлгүүр"-ийн системийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13.00 цагт хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтыг зохион байгуулснаар оролцогчид хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, "Цахим дэлгүүр"-ийн системээр худалдан авалт хийх нэгдсэн ойлголттой болж системийн ашиглалт сайжруулах давуу талтай бөгөөд оролцогч талууд санал бодлоо хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ.

Ерөнхий гэрээний дагуу “Цахим дэлгүүр”-ийн системээр Худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар төрийн байгууллагууд бүрд давхардуулан хийгддэг тендер шалгаруулалт буурах, цаг хугацаа хэмнэх, урсгал зардлаар хийгдэж буй худалдан авах ажиллагааны ил тод байдал нэмэгдэх зэрэг олон давуу талуудтай бөгөөд тус газрын зүгээс ерөнхий гэрээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох судалгааг хийн ажиллаж байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 1