Хууль тогтоомж сурталчлах сарын аян

        Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/263 дугаар тушаалаар “Хууль тогтоомж сурталчлах

        Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/263 дугаар тушаалаар “Хууль тогтоомж сурталчлах сарын аян”-ыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлаглагчаар Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Д.Дэлгэрмаа, гишүүдэд мөн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Л.Ишжамц, Б.Амарзаяа, Х.Нарангарав нар, Нарийн бичгээр Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Нямдавааг томилжээ.

        Ажлын хэсгээс аяныг өнөөдрөөс буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүллээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Дэлгэрмаа аяныг нээж үг хэлэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрддөг хууль тогтоомж, дүрэм, журмыг нэг сарын хугацаанд системтэйгээр сурталчлах замаар тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн төрийн албаны аттестачлалын шалгалтад бэлдэхийн зэрэгцээ бие биенээсээ харилцан суралцаж, мэдээлэл солилцсоноор иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид өөрийн байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэх, хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад аяны зорилго оршиж байгааг хэлээд албан хаагчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

“Хууль тогтоомж сурталчлах сарын аян”-ыг дараах 4 чиглэлээр, долоо долоо хоногоор сэдэвчилж явуулна.

1-р долоо хоногт: Төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбогдолтой хууль тогтоомжийг сурталчлан таниулна.

2-р долоо хоногт: Төрийн өмчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийг сурталчлан таниулна.

3-р долоо хоногт: Төрийн өмчийн удирдлага, менежментийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийг сурталчлан таниулна.

4-р долоо хоногт: Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийг сурталчлан таниулна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0