Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ын төлөөлөлд зориулсан Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Худалдан авах ажиллагааны тухай сургалт

TА-9158 МОН: Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах aжиллагааг бэхжүүлэх төсөл Урьдчилсан урилга Тендерийн үнэлг

TА-9158 МОН: Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах aжиллагааг бэхжүүлэх төсөл

Урьдчилсан урилга

Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ын төлөөлөлд зориулсан Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Худалдан авах ажиллагааны тухай сургалт

АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагааг гүйцэтгэхэд оролцдог төрийн байгууллагууд болон ИНБ-уудын ажилтнуудын  чадавхийг сайжруулах зорилгоор дээр дурдсан төслийн нэгж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын Худалдан авах ажиллагааны хэлтэстэй хамтран 2017 оны 10 дугаар сард тендерийн үнэлгээний хороонд орж ажилладаг ИНБ-дын төлөөлөлд 2 өдрийн АХБ-ны худалдан авах ажиллагааны тухай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын зорилго нь оролцогчдыг дараах мэдлэгээр хангана. Үүнд:

  • АХБ-ны төслийн худалдан авах ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх  зарчмууд, худалдан авалтын ерөнхий зарчмууд болон худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэлгээний хорооны гишүүдийн гүйцэтгэх үүргийн талаар тодорхой ойлголт олгох;
  • Худалдан авах ажиллагаанд гарч болзошгүй эрсдлийг бууруулах болон мөнгийг үр өгөөжтэй зарцуулах зарчмыг баримтлан тендер болон үнийн саналуудад үнэлгээ хийх чадвартай болгох;
  • Худалдан авах ажиллагаа болон үнэлгээ хийх үйл ажиллагааг зохицуулдаг АХБ-ны  журам, заавруудын зорилго, тэдгээрийн тухай мэдлэг олгох;
  • Үнэлгээ хийх үйл ажиллагааг удирдах.

Сургалтын урьдчилсан хөтөлбөр нь:\

  1. АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагааны тогтолцооны тухай ерөнхий ойлголт
  2. АXБ-ны урьдчилсан болон дараах хяналтын журам. ОУ-ын санхүүгийн байгууллагуудын санхүүжилттэй худалдан авах ажиллагаан дахь ил тод байдал, хариуцлага, ёс зүй болон авлигатай тэмцэх байдал.
  3. Худалдан авах ажиллагааны эрсдлийн шинжилгээ болон тэдгээрийг буруулах удирдлага.
  4. Тендерийн өмнөх үйл ажиллагаа болон тендерийн шалгаруулалтыг эхлүүлэх үйл явц
  5. Тендерт оролцогчийн шалгуурт тэнцсэн эсэхийг шалгах
  6. Тендерийн үнэлгээ хийх болон үнэлгээний тайлан бэлтгэх
  7. RFP буюу үнийн санал авах баримтыг бэлтгэх (зөвлөх сонгон шалгаруулах)
  8. Cонгон шалгаруулалтыг эхлүүлэх
  9. Ирүүлсэн саналуудыг үнэлэх болон үнэлгээний тайлан бэлтгэх
  10. Гэрээний хэлэлцээр болон гэрээ байгуулах эрх олгох

Энэхүү сургалтанд оролцохыг хүссэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү. Мөн сургалтын хөтөлбөрийн талаар ямар нэг санал байвал бидэнд ирүүлж болохыг мэдэгдье. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл "Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах ажиллагааг бэхжүүлэх" төслийн орчуулагч С.Мөнх-Алдармаатай  munkhaldarmaa.s@gmail.com цахим хаягаар холбогдоно уу.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0