Урьдчилсан урилга Аливаа тендерт оролцдог, оролцох боломжтой хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан АХБ-ны Худалдан авах ажиллагааны тухай сургалт

TА-9158 MON: Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах ажиллагааг бэхжүүлэх төсөл Урьдчилсан урилга Аливаа тендер

TА-9158 MON: Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах ажиллагааг бэхжүүлэх төсөл

Урьдчилсан урилга

Аливаа тендерт оролцдог, оролцох боломжтой хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан АХБ-ны Худалдан авах ажиллагааны тухай сургалт

АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагааны үр дүнг сайжруулах зорилгоор дээр дурдсан төслийн нэгж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын Худалдан авах ажиллагааны хэлтэстэй хамтран 2017 оны 10 дугаар сард хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлд зориулан 1 өдрийн АХБ-ны худалдан авах ажиллагааны тухай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын  хүрээнд оролцогчдод дараах мэдлэгийг олгохыг зорьж байна. Үүнд:

  • АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх зарчмуудын тухай тодорхой ойлголттой болох;
  • Чадварын болон үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн талаар ойлголт олгох;
  • Техникийн шаардлага хангасан, чадварын ба үнэлгээний шалгуур  үзүүлтүүдийг  хангасан бүрэн зөв тендер бэлтгэх чадвар олгох;
  • ЗГ-ын худалдан авах ажиллагааны ил тод байдал ба хариуцлагын тухай заалтууд болон төслийн худалдан авах ажиллагаан дахь авлигын эсрэг арга хэмжээний тухай заалтуудтай танилцах;
  • Тендерт оролцогчийн эрх, тодруулга авах үйл явц, гомдол болон нийлүүлэгчийн нэхэмжлэл гаргахтай танилцах.

Сургалтын урьдчилсан хөтөлбөр нь:

  1. Худалдан авах ажиллагааны ил тод байдал болон хариуцлага
  2. ОУ-ын байгууллагуудын санхүүжилттэй худалдан авах ажиллагааны ёс зүй болон авлигатай тэмцэх тухай 
  3. Тендерийн баримт бичиг бэлтгэх болон тендерийн баримт бичигт тодруулга авах
  4. Чадварын болон үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
  5. Гомдол шийдвэрлэх журам
  6. Гэрээ гүйцэтгэгчийн эрх, үүрэг
  7. Маргаан шийдвэрлэх журам

Энэхүү сургалтанд оролцохыг хүссэн хувийн хэвшлийн байгууллагууд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү. Мөн сургалтын хөтөлбөрийн талаар ямар нэг санал байвал бидэнд ирүүлж болохыг мэдэгдье.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл "Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын худалдан авах ажиллагааг бэхжүүлэх" төслийн орчуулагч С.Мөнх-Алдармаатай  munkhaldarmaa.s@gmail.com цахим хаягаар холбогдоно уу.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0