Худалдан авах ажиллагааны газар нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх XIY.1.3.1 “Мэргэжлийн боловсрол сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, да
Худалдан авах ажиллагааны газар нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх XIY.1.3.1 “Мэргэжлийн боловсрол сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, дадлагын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ нийлүүлэх” ажлын Багц 3: Барилгын сантехникийн мэргэжлийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу 2015 оны 03 сарын 25-ны өдөр нээлттэй зарлаж, 2015 оны 04 сарын 27-нд нээсэн.
Тендер шалгаруулалтад “Мехатроник” ХХК, “Фарм трейд” ХХК, “Өгөөмөр баян булаг” ХХК, “Интер сайнс” ХХК, “Хатиган болор” ХХК, “Клаймакс интернэшнл интернэшнл” ХХК, “Бодь электроникс” ХХК, “Н Эй Би трейд” ХХК, “Арвай илч” ХХК-ууд тендер ирүүлсэнээс хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Клаймакс интернэшнл” ХХКомпани шалгарч 1,047,148,881 (нэг тэрбум дөчин долоон сая нэг зуун дөчин найман мянга найман зуун наян нэг) төгрөгөөр гэрээ байгуулсан байна. Тус компани 2015 оны 06 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 2015 оны 09 сарын 15-ны дотор бүх тоног төхөөрөмжөө нийлүүлж дуусгасан байна.
Мэргэжлийн боловсрол, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд “Клаймакс интернэшнл” ХХК-ийн эх орондоо угсарч, нийлүүлсэн сантехникийн сургалт, дадлагын тоног төхөөрөмжийн
жагсаалт:
- Цэвэр усны системийн сургалтын үзүүлэн самбар-5 ширхэг,
- Дулааны сүлжээний сургалтын үзүүлэн самбар-5 ширхэг,
- Сэлгэх насосны системийн сургалтын үзүүлэн самбар-5 ширхэг,
- Хоолой, хаалт болон холбох хэрэгслийн угсралтын стенд-5 ширхэг,
- Бохир ус дамжуулах системийн холболтын сургалтын үзүүлэн самбар-5 ширхэг,
- Өргөлтийн насос болон хөтлөх хэсгийн угсралт, тохиргоо-5 ширхэг,
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдад зориулсан хяналтын самбарыг хийж, дагалдуулж өгсөн. Энэхүү самбарыг багш алсын зайнаас гар утсаараа удирдах.
Мэргэжлийн боловсрол, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр 24 түр ажлын байр бий болсон, хэмнэсэн мөнгө 345,851,119 (гурван зуун дөчин таван сая найман зуун тавин нэгэн мянга нэг зуун арван есөн) төгрөгийн хэмнэлт гарж, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал зогссон.
Булган, Өвөрхангай, Ховд, Баянхонгор, Дорнод аймгууд дахь МСҮТ-ийн багш нар Монголдоо үйлдвэрлэж байгаа Сантехникийн хуванцар хоолой, холбох хэрэгслийн үйлдвэртэй танилцаж, тоног төхөөрөмж ашиглалт, онол арга зүйн мэдлэг эзэмшсэн.
Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс
COMMENTS