Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 03 сарын 25-ны өдөр ХААГ-2015/XYI.1.3.19 Төв эмнэлгүүдийн эмчилгээний ор хэрэгсэл, багаж шинэчлэл (Улаанбаа
Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 03 сарын 25-ны өдөр ХААГ-2015/XYI.1.3.19 Төв эмнэлгүүдийн эмчилгээний ор хэрэгсэл, багаж шинэчлэл (Улаанбаатар)” бараа нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг зарлан зохион байгуулж, 2015 оны 04 сарын 27-нд дээрх тоног төхөөрөмжийг 457,245,000 (дөрвөн зуун тавин долоон мянга хоёр зуун дөчин таван мянга) төгрөгөөр нийлүүлэхээр санал ирүүлсэн “Сүвэн-Уул” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 07 сарын 09-ны өдөр Эрүүл, мэнд спортын яам тус компанитай гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх дараах тоног төхөөрөмжүүдийг 2015 оны 10 сарын 07-ны өдөр Эрүүл, мэнд спортын яамны тоног төхөөрөмж хүлээн авах комиссд хүлээлгэн өгч, 2015 оны 10 сарын 09-ний өдөр Улсын II төв эмнэлэгт суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалтыг хийж хүлээлгэн өгсөн байна.
- Дижитал ЭХО аппарат -/Иж бүрэн/
Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс
COMMENTS