Цахим тендер шалгаруулалтанд оролцогчдод сургалт тогтмол явуулж эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч хувь хүн, хуулийн этгээдийг ца

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч хувь хүн, хуулийн этгээдийг цахим тендерт хэрхэн оролцох талаарх  сургалтад урьж байна.  Та цахим системд бүртгүүлээгүй бол доорх линкээр орж танилцаад  "Цахим системд бүртгүүлэх хүсэлт"материалаа бүрдүүлэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ирж бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу. 

Сургалтыг 2013 оны 07дугаар сарын 15,16,17-ны өдрийн 15 цагт Худалдан авах ажиллагааны газрын Цахим сургалтын өрөөнд зохион байгуулна. 

Та 70111090,70110420  утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү, бүртгэлийн тоо хязгаартай.

Жич:Сургалтанд бүртгүүлсэн аж ахуй нэгж,хувь хүн хамрагдана. Та сургалтад оролцохын өмнө "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-тай танилцна уу.     

Сэдэв: Тендерийн урилга хайх, Тендерийн баримт бичигтэй танилцах, Тендерт оролцох, Тендерийн бэлтгэсэн саналаа цахимаар илгээх (тендерийн материал, тендерийн баталгаа) Тендерийн нээлт, үр дүн 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  Худалдан авах ажиллагааны газар.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 80/1

Утас: 70111090

Цахим хуудас: www.e-tender.mn, www.procurement.gov.mn

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 1