“ЧАНАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЭНЭ САРЫН 18-НЫ ӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй санал сол

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож, тендер шалгаруулалтын явц болон оролцоонд үүсч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, даван туулах арга замыг олох, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зориогоор “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн түншлэл” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Уг зөвлөгөөнд Нийслэлийн засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны агентлагийн дарга Д.Энхжаргал, Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт, Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч, Монголын Автозамчдын холбооны удирдлага болон тендерт оролцогч бүхий л салбарын мэргэжлийн холбоод болон 200 шахам аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Зөвлөгөөнөөр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарыг сайжруулснаар төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилтыг хангах, тендерт оролцогчдод үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсоноор хуулийн хүрээнд нээлттэй, шударга худалдан авалтыг зохион байгуулж, хувийн хэвшлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тендерт санал бэлтгэх мэдлэгийг  сайжруулах, аж ахуйн нэгжийн шинэ техник технологийг танилцуулах зэргээр мэдээлэл солилцсон юм.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0