Говь-Алтай Есөнбулаг суманд баригдах сургуулийн барилга, спорт заалын барилгын ажлын тендерийн нээлт боллоо

Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сум, Харзат багийн нутаг дэвсгэрт ЭМШУИС-ийн харьяа анагаах ухааны коллежийн сургуулийн барилга, спорт заал бүхий 960 су

Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сум, Харзат багийн нутаг дэвсгэрт ЭМШУИС-ийн харьяа анагаах ухааны коллежийн сургуулийн барилга, спорт заал бүхий 960 суудалтай барилгыг барих тендерийн нээлт боллоо.

Баригдах спорт заал нь тэнхлэгээрээ 60 х 35,5 метр хэмжээтэй, зоорьтой, гурван давхар, гурван блок бүхий барилга болох аж. Ур чадварын лаборатори хүйтэн камеры өрөө, дадлагын хичээлийн өрөө, анатомын музей, дулаан зогсоол, эмчийн өрөө, спорт заал, лекцийн танхим,  номын сан, компютерийн лаборатори, ариун цэврийн өрөө гэх мэт өрөө тасалгаатай, сурж боловрох таатай орчинг бүрдүүлсэн барилгыг барьж гүйцэтгэхээр хоёр компани тендерийн материал ирүүлжээ. Тендерт оролцогч  "Жугамт Өргөө" ХХК 3878303221 төгрөг, "Макс Өргөө" ХХК 3950000000 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлсэн байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0