Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдана

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ургах наран хорооллын урд, зам дагуу 0,5 га талбайд 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих ажлы

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ургах наран хорооллын урд, зам дагуу 0,5 га талбайд 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих ажлын тендерийн нээлт өнөөдөр /2012-07-04/ боллоо.

Тендерт нийт найман компани тендерийн материал ирүүлснээс Нийслэл Өргөө ХХК 7.675.638.798, Огосц ХХК 7.687.029.170, Инкон ХХК 7.914.633.935, Төгс гүрэн ХХК 7.470.819.799, Болор агарамба ХХК 8.000.000.000, АСХС ХХК 8.572.406.109, Тэргүүн чансаа ХХК 7.346.689.097, Атитос трейд 8.190.000.000 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлжээ.

Уг барилга нь спортын болон спорт сургалтын зориулалттай, тэнхлэгээрээ 62:7 х 48,7 метр  хэмжээтэй, зоорьтой, 4 блокоос бүрдсэн, 25 метр хэмжээтэй сэлэлтийн 4 зам, шүршүүр, эмч, дасгалжуулалтын өрөө, саун зэрэг үйлчилгээний олон танхимтай 4 давхар цогцолбор барилга болох юм.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0