Бүгдийг “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс

Иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагааны талаархи мэдээллийг авахдаа олон шат дамжлага дамжин цаг хугацаа алддаг, мэдээллийн бодит байдал зөр

Иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагааны талаархи мэдээллийг авахдаа олон шат дамжлага дамжин цаг хугацаа алддаг, мэдээллийн бодит байдал зөрүүтэй, тодруулга, лавлагаа авахад түвэгтэй байсан явдлыг халж худалдан авах ажиллагааны талаарх мэдээ мэдээллийн нэг дороос мэргэжлийн хүмүүсээс үнэн зөв авах боломжтой боллоо.

Нэг цэгийн үйлчилгээнээс худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, цахим худалдан авах ажиллагаа болон ТБОНӨХБАҮХАТХуулийн талаар мэдээлэл, хуулийн зөвлөгөө тайлбар авах, цахим системд бүртгүүлэх, PKI код авах, тендерийн бичиг баримт худалдан авах, тендерийн материал хүлээн авах зэрэг үйлчилгээг авах боломжтой боллоо. Мөн Төрийн банкны салбар ажиллаж буй тул банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа.

“Нэг цэгийн үйлчилгээ” нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 1 дүгээр давхарт байрладаг болно.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0