Худалдан авах ажиллагааны газраас нийт зарлагдсан тендерүүдийн талаарх мэдээлэл

Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд Монгол улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх нийт 361 төсөл, арга хэмжээ байна. Одоогийн байдлаар 186

Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд Монгол улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх нийт 361 төсөл, арга хэмжээ байна. Одоогийн байдлаар 186 төсөл арга хэмжээний Үнэлгээний хороо/ нийт ажлын 51,5 хувь/ байгуулагдан ажиллаж байна. Үүнд:

  • Ажил худалдан авах ажиллагааны хүрээнд нийт 108,
  • Бараа худалдан авах ажиллагааны хүрээнд нийт 46,
  • Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүрээнд нийт 32 Үнэлгээний хороог тус тус байгуулсан.

ХААГ-аас 2013 оны 3 дугаар сар 20-ны байдлаар нийт 108 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна. Үүнд:

Тендерийг тухайн зарласан өдөр нь Худалдан авах ажиллагааны газрын www.procurement.gov.mn, Засгийн газрын худалдан авах ажиллагааны www.e-procurement.mn, Сангийн яамны www.meps.gov.mn, мөн тухайн харьяалагдах яам, газруудын цахим хуудас болон Өдрийн сонин, Зууны мэдээ сонин, хэрвээ гадаадын этгээд оролцох эрхтэй бол UB post зэрэг сонинуудад нийтэлдэг. Иймд та бүхэн дээрх мэдээллийн эх сурвалжаас цаг алдалгүй шуурхай мэдээллийг авч болно.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: