“Авто зам экспо-2013” олон улсын үзэсгэлэн

      2013 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт хоёр өдрийн турш “Авто зам экспо-2013” олон улсын үзэс

      2013 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт хоёр өдрийн турш “Авто зам экспо-2013” олон улсын үзэсгэлэн, зөвөлгөөн зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэнд Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн авто замын газар, авто замын компаниуд болон авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалт бүхий арав гаруй компаниуд оролцлоо. Уг үзэсгэлэнгийн үеэр Англи, Солонгос, Хятад зэрэг орны хэл дээр илтгэл тавигдаж хэлэлцэгдсэн ба олон улсад нэвтэрч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэд техник технологи, манай орны эрс тэс цаг агаарт тохирсон дэвшилтэд технологийг нутагшуулах, үндэсний компаниудын техник тоног төхөөрөмж, машин механизм, инженер техникийн ажиллагсад болон хүний нөөцийн асуудлаар туршлага солилцож, монголын авто замын салбарын хөгжилд шинэчлэлийг хийн, хүчин чадлыг сайжруулах гэх мэт олон асуудлыг авч хэлэлцсэн.

            Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2016 он гэхэд бүх аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замаар холбох, нийслэлийн 33 замыг дөрвөн замын уулзвартай болгох зэрэг олон зорилтыг  тавин ажиллах аж.

        Худалдан авах ажиллагааны газрын 2013 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  тавигдах хатуу хучилттай зам, гүүрний тендерүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг үзэсгэлэнд оролцсон авто замын компаниуд болон иргэдэд өгч, худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг цахим бүртгэлийн талаар зөвлөмж зөвөлгөө өгч ажиллаа.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0