Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрууд 2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нар 2013 онд хамтран ажиллах санамж б

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нар 2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаандаа ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтлан зах зээлд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээ нь  хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг хамтран хэрэгжүүлэх зарчмыг мөрдлөг болгон ажиллахаар тусгасан байна.

ХААГ-ын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0