“Цахим худалдан авалт” Нээлттэй өдөрлөг боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар” 2012 оны 12 дугаар сарын 20-нд “Цахим худалдан авалт” н

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар” 2012 оны 12 дугаар сарын 20-нд “Цахим худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Монголын барилгачдын холбоо, Монголын замчдын холбооны гишүүн байгууллагууд болон худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон 120 гаруй хүн хамрагдлаа.

2013 онд Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах төсөл арга хэмжээний талаар болон худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах хэрэглэгдэх MEPS системийг танилцуулга, энэхүү системийг ашиглан худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар сургалт, зөвлөгөөг өдөрлөгийн үеэр өгч худалдан авах ажиллагааны тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Худалдан авах ажиллагааны газар

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0