“Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн үнэлгээний баг ирж ажиллаа.

БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн  үнэлгэ

БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн  үнэлгээний баг нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Худалдан Авах Ажиллагааны Газарт ажиллалаа.

Тус үнэлгээний багийн гишүүдээр БНСУлсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-ын суурин төлөөлөгч Чой Хын Ёл, төсөл хариуцсан менежер Ёо Гюү Чол, БНСУлсын Ёнсэ их сургуулийн профессор Ан Донг Ён, Юү Пёнг Жүн нар ажиллаж, Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д.Энхжаргал, захиргаа үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Ж.Булгантамир нартай уулзаж Монгол улсын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв, “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэлийн үр дүнгийн талаар санал солилцов.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0