Ажлын хувцасны агуулахад оёдолчин ажиллана

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех ирэх оноос уурхайчдад ажлын хувцас олгодог агуулахын дэргэд оёдолчин ажиллуулахаар төлөвлөжээ. Хувь хүний биеийн онц

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех ирэх оноос уурхайчдад ажлын хувцас олгодог агуулахын дэргэд оёдолчин ажиллуулахаар төлөвлөжээ. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан шинээр авсан ажлын хувцасных нь ханцуй, шуумаг зэрэг нь уртадсан, өргөдсөн тохиолдолд ажилчдын санал, гомдлын дагуу газар дээр нь засварлаж үйлчлэхээр зорьж байна. Мөн ирэх оноос Оёдлын цехийн зарим хэсэг үйлдвэрлэлийн дүүрэг рүү шилжиж, хэрэглэгчдэдээ улам ойртоно гэж тус цехийн дарга Ц.Батмөнх мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар Оёдлын цехийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103.4 хувиар, Зөөлөн оёдлын хэсэг нь 112 хувиар биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан ажилчдын өвлийн хувцасны оёдол эхлээд 62 хувийн гүйцэтгэлтэй явна. Харин ажилчид сэтгэл ханамжтай байгаа зөөлөн, дулаан цамц 4300-г үйлчид урлажээ. Материал нийлүүлэгдсэн тул эрэлттэй байгаа дулаан цамцны үйлдвэрлэл үргэлжилж байна. Тус цехийн хамт олон гагнуурчин, цахилгаанчин, эмч, тогооч тостой орчин ажилладаг гээд Эрдэнэт үйлдвэрийн онцлог мэргэжлийн зургаан төрлийн хувцсыг улиралд нь тохируулж урлахаас гадна баяжмалын уут, Автотээврийн цехийн захиалгаар машины суудлын бүрээс, Барилга засварын цехийн хүсэлтээр туузан хөшиг, бүтээлэг зэрэг үйлдвэрийн газар хэрэгцээтэй, оёж болох бүхнийг үйлдвэрлэж байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0