“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “ТЭРБУМ МОД” хөдөлгөөн эхлээд удаагүй хэдий ч төрийн болон, т

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “ТЭРБУМ МОД” хөдөлгөөн эхлээд удаагүй хэдий ч төрийн болон, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс уг хөдөлгөөнийг дэмжиж нэгдсээр байгаа билээ.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар харъяа төрийн өмчит үйлдвэрийн газруудтайгаа “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгууллага тус бүрээрээ мод тарьлаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус хөдөлгөөнийг онцолж:

  • Монгол улсын Ерөнхийлөгч Нэгдсэн Үндэсний Байгууллагын индэр дээр ард түмэнтэйгээ хамт нэг тэрбум мод тарьж ургуулахаа илэрхийлсэн нь манай улсын хувьд онцгой үйл явдал болсон. Энэ бол Монголчууд бид цөөхүүлээ ч цэнхэр гаригаа хайрлах хайр энэрлээрээ олон зуун сая хүн амтай ямар ч улс орноос дутахгүй болохоо харуулах, нэгдэж чаддагаа илэрхийлэх боломж юм. Тиймээс хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа хүн бүхэн энэ хөдөлгөөнийг дэмжиж иргэний үүрэг шигээ ухамсарлаж байгаад баяртай байна… гэлээ.