Зам, тээврийн хөгжлийн төвийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

Зуны адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын шинэ оффисын барилгын шав

Зуны адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын шинэ оффисын барилгын шав тавих ёслол боллоо.
Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Гавьяат барилгачин Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд үг хэлэхдээ “Ардын хувьсгалын 100 жил, Авто замын салбарын 92 жил, Мянганы зам төслийн 20 жилийн түүхэн их ойн босгон дээр Монгол улсын авто замын салбарын ууган байгууллага түүхэндээ анх удаа өөрийн гэсэн байртай болох шав тавьж байгаад миний бие маш их баяртай байна. Бид олон жил мөрөөдөж хамт олноороо хөдөлмөрлөн зүтгэсний хүчинд байрны санхүүгийн хуримтлал бий болгож чадлаа. Барилгын асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажилласан Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олондоо талархал илэрхийлье.” гэв.
Ёслолын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж мэндчилгээ дэвшүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Ч.Сугармаа, шинжээч Д.Энхтуяа, Н.Сугаржав нар болон, Авто замын салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Монголын Авто замын инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал О.Наранбаатар, Мянганы замын бүтээн байгуулалтад оролцсон Монгол улсын гавьяат барилгачин “Хурдны зам” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх, “Насны зам” ХХК-ийн захирал Ж.Энхжаргал нар болон, ШУТИС-ийн БАС-ийн багш, доктор х.Цас-Оргилмаа, Гандан тэгчэнлин хийдийн лам нар, Барилгын ажлыг гүйцэтгэгч “Ай ди си проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаатар нар оролцлоо.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0