Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох хэлтсийн дарга удирдлагуудын хамтаар Дорноговь аймагт ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох хэлтсийн дарга удирдлагуудын хамтаар Дорноговь аймагт ажиллаж байна. “Замын-

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох хэлтсийн дарга удирдлагуудын хамтаар Дорноговь аймагт ажиллаж байна. “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-ын үйл ажиллагааг эхлүүлэх, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны төлөөллийн хамтаар Дорноговь аймаг, Замын-Үүд сумын засаг дарга, холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаас тус сумын ус хангамж, ариутгал татуурга, дулааныг хариуцагч “Чандмань бадрал” ХХК /ОНӨҮГ/ -ийг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т нэгтгэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх чиглэлээр судалгааг хийж газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн тус аймгийн Дорноговь АЗЗА ТӨХК, Замын-Үүд суманд байрлах “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Мэдээлэл технологийн алба