Ерөнхийлөгчийн Захирамжаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2026 оны 06 д
Ерөнхийлөгчийн Захирамжаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажиллав.
Зөвлөлийн дарга Г.Ганбат тэргүүтэй гишүүд тус байгууллагын үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцаж, санал солилцон, зарим асуудлаар зөвлөмж өгөхөөр боллоо.
Уулзалтад оролцогч талууд сэдвийн хүрээнд хөндөгдсөн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа, үүсэх эрсдэлтэй асуудлаар санал солилцож, тодорхой арга хэмжээ авч байгаа байдлыг дэмжиж, мөн зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Зөвлөлийн гишүүдийн зүгээс саналаа хэлсэн.
Уулзалтын үеэр төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны салбарт нэн тулгамдаад байгаа хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байгаа Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар тус салбарт зохицуулалтыг сайжруулах, эрсдэлийг бууруулах олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой болох талаар анхаарал тавин санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн.
Уг Олон нийтийн зөвлөлөөс тодорхой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын Тэргүүн, холбогдох байгууллагад санал хүргүүлэхээр болов.
2026.06.04



