Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “БИОКОМБИНАТ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Боловсрол: Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжил: Нягтлан бодогч, Эдийн засагч, Санхүүч, Төрийн удирдлага, Хот ба бүс нутгийн төлөвлөлт;
- Туршлага: Төрийн бус байгууллага болон хувийн хэвшилд нийтдээ 10-аас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, компанийн засаглалаар мэргэшсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (компанийн аль чиглэлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (байгууллагын тодорхойлолт эсвэл өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын лавлагаа /е-монголиа/;
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /е-монголиа/;
- Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа /е-монголиа/;
- “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа /е-монголиа/;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг цахим болон шуудангаар 2026-ний 06 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цаг хүртэл хүлээн авна.
Хүлээн авах хаяг: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Цахим хаяг: tsedenish@mofa.gov.mn
Анхаарах зүйлс:
- Материалыг шуудангаар илгээх тохиолдолд дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар тодорхой бичсэн байна.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу шаардлага хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг 51-261803 дугаарын утаснаас авна уу.
НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО
