Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын нэгдсэн үзлэг тооллого албан ёсоор эхэллээ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар тогтоолын дагуу Төрийн бо

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогын ажил албан ёсоор эхэллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын ажлын сургалтыг зохион байгуулж байна. Тооллогын журам аргачлалыг багтаасан гарын авлагыг ЭНД ДАР холбоосоор татаж авч ашиглах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, хуулийн этгээд Улсын үзлэг тооллогод цаг хугацаандаа хамрагдахыг хүсье.